0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

АЗИЙН ТАНХИМЫН БОЛОН ТУЛААНЫ СПОРТЫН НААДМЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦАВ

Азийн олимпын зөвлөлөөс Бангкок хотноо Азийн танхимын болон тулааны спортын наадмын Зохицуулах хорооны анхдугаар хурлыг хийлээ.

Зохион байгуулах хорооны зүгээс магадлал итгэмжлэл, тээвэр ложистик, мэдээллийн технологийн шийдэл, телевизийн шууд дамжуулалт, маркетинг, анагаах ухаан, допингийн хяналт зэрэг сэдвээр илтгэл тавьсан байна.

Мөн уулзалтын үеэр спортын зарим тэмцээн уралдааныг худалдааны төв, их, дээд сургууль, зочид буудал, цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах боломжийн талаар хэлэлцлээ.

Хоёр өдөр үргэлжилсэн хурлын эхний өдөр Азийн олимпын зөвлөлийн төлөөлөгчид Бангкок хотын тэмцээн явагдах зарим газраар зочилсон бол хоёр дахь өдөр Чонбури мужийн Паттая хотод айлчлан очиж, бэлтгэл ажилтай танилцжээ.

Азийн танхимын болон тулааны спортын VI наадам 2023 оны арваннэгдүгээр сарын 17-26-нд Тайландын Бангкок, Чонбури хотноо болно.

Уг нь 2021 онд болох байсан ч ковидын улмаас хоёр жил хойшилсон тус наадамд тамирчид 35 спортын төрлөөр 334 багц медалийн төлөө өрсөлдөх юм.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД