МҮОХ-НЫ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ БУС ЦАХИМ ХУРАЛ 08.26-НЫ ӨДӨР БОЛНО
Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны Гишүүдийн ээлжит бус хурал 2021.08.26-ны өдрийн 10:00 цагт цахим хэлбэрээр зохион байгуулагдана.
Хурлаар:
- МҮОХ-ны үйл ажиллагааны тайлан
- Токио 2020 Монголын багийн тайлан
- МҮОХ-ны Гишүүнчлэл
- МҮОХ-ны Дүрмийн нэмэлт өөрчлөлт
- МҮОХ-ны Олимпийн Чуулганы тов тогтоох тухай тус тус хэлэлцэн шийдвэрлэх болно.
Олимпийн их гэр бүлийн гишүүд та бүхнийг цахим хуралдаа идэвхтэй оролцохыг урьж байна.
Цахим хурлын холбогдох линк, заавар, дэлгэрэнгүй мэдээллийг жич хүргэх болно.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО