0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

АЗИЙН НААДМЫН ХОККЕЙН АВАРГУУД ПАРИСЫН ОЛИМПЫН ЭРХЭЭ АВНА

Олон улсын хоккейн холбооны Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Ханжоугийн Азийн наадмын зүлэгний хоккейн тэмцээний аварга багуудад “Парис-2024” олимпын эрх олгохоор шийдвэрлэлээ. Энэхүү шийдвэрийг ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл баталгаажуулжээ.

Парисын олимпын хоккейн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 12 баг өрсөлдөнө. Зохион байгуулагч Франц эрхээ шууд авах бол тивүүдийн АШТ-ээс таван эрхийн эзэд тодорно. Эрх олгох эдгээр тэмцээний нэг нь Азийн наадам байх юм.

Улмаар эрхийн тэмцээнээс зургаан баг нэмэгдсэнээр шилдэг 12 баг бүрдэх аж.

Токиогийн олимпын хоккейн тэмцээний эрэгтэйчүүдийн өрсөлдөөнд Бельги, эмэгтэйчүүдийн төрөлд Нидерландын шигшээ түрүүлж байв.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД