0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

ХӨНГӨН АТЛЕТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

"Ханжоу 2022" Азийн Наадмын хөнгөн атлетикийн тэмцээн хөшгөө нээлээ. Энэ сарын 29-нөөс ирэх сарын 6-нд хүртэл үргэлжлэх хөнгөн атлетикийн төрөлд 48 багц медалийн төлөө тамирчид өрсөлдөж буй. Эхний өдөр таван багц медалийн төлөө өрсөлдсөн юм. 

Манай улсын хувьд эмэгтэй, эрэгтэй 100 метр, 400 метрийн гүйлтийн төрөлд хурд сорилоо. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 400 метрт Батболдын Солонго, Отгонпүрэвийн Мөнхтүмэн, эрэгтэйчүүдийн 400 метрт Н.Жандос, Эрдэнэбатын Төртогтох, эмэгтэйчүүдийн 100 метрт Энхбаатарын Сарангуа, эрчүүдийн 100 метрт Ганболдын Жанцандорж, Отгонтөгсийн Зулхүү нар уралдлаа. 

Эмэгтэйчүүдийн 400 метрт Б.Солонго 56.75 секундын амжилтаар хувийн дээд амжилтаа шинэчилж, гараандаа тавдугаарт орлоо. Энэ төрөлд хурд сорьсон О.Мөнхтүмэн 58:19 амжилтаар мөн л гараандаа тавд жагссан юм.

Харин эрчүүдээс Н.Жандос хуурамч гараагаар хасагдсан бол Э.Төртогтох 50.10 секундын амжилтаар хувийн амжилтаа шинэчлэв.

Эмэгтэйчүүдийн 100 метрт Э.Сарангуа 13.07 секундэд замаа дуусгасан бол эрчүүдээс О.Зулхүү 10.92, Г.Жанцандорж 11.81 секундэд барианд оров.

Гэрэл зургийг: Ч.Ганбат, Д.Амаржаргал

Монголын спортын сэтгүүлчдийн холбоо

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД