0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

OЛИМПИЙН ЦАХИЛГААН МЭДЭЭ

\r\nОУОХ-НЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА , ЕРӨНХИЙЛӨГЧ\r\n\r\n\r\n\r\n\t"Токио-2020" Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Ёширо Мори огцрох өргөдөл өгсөнтэй холбогдуулж,  Ерөнхийлөгч Т.Бах “Ерөнхийлөгч Моригийн огцрох шийдвэрийг хүндэтгэн үзэхийн сацуу уг шийдвэрийг гаргах болсон шалтгааныг ойлгож байна. Түүний "Токио-2020" олимпийн наадмын бэлтгэл ажилд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, талархал илэрхийлэн, “2021 онд зохион байгуулагдах "Токио-2020" олимпийн наадмыг аюулгүй, найдвартай зохион байгуулах үйл хэрэгт дараагийн залгамжлагчтай мөр зэрэгцэн ажиллана” гэж мэдэгдлээ. "Токио-2020" олимпийн наадмыг шалган зохицуулах комиссийн дарга Жон Коутс “Найман  жилийн туршид Ёширо Моритой хамтран ажиллахад хүчтэй, бүтээмж өндөртэй удирдагч байсан ба цар тахлын хүнд нөхцөлд ч оновчтой шийдлүүд гаргаж байсан. Түүний дэмжлэг болон сэтгэл зүрхээ зориулан ажилладагт гүнээ талархаж байна" гэж дурьдлаа. Мөн Олимпийн наадам зохион байгуулахын төлөө идэвхтэй зүтгэж буй  Японы ҮОХ, ЗБХ-ны Гүйцэтгэх захирал Мүто Тоширод цаашдын үйл хэргийг амжилттай үргэлтжлүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв. ОУОХ нь шинээр сонгогдох нэр дэвшигчийн хяналтын хороо байгуулахыг сайшаан, гишүүдийн бүрэлдэхүүнд хүйсийн эрх тэгш, ил тод байдлыг хангах, тамирчдын төлөөллийг хамруулах зэрэг ОУОХ-ны стратеги бодлого, "Токио-2020" наадмын төлөвлөлттэй нягт уялдуулахыг зөвлөв. Үүний зэрэгцээ "Токио-2020" наадмын гүйцэтгэх зөвлөлд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, ЗБХ-ны бүрэлдэхүүнд хүйсийн тэнцвэртэй байдлыг сурталчлах бүлэг байгуулах төлөвлөгөөг дэмжихээ  илэрхийллээ.\r\n\r\n\r\nХҮНДЭТ ГИШҮҮД\r\n\r\n\r\n\tОУОХ-ны хүндэт гишүүн Хулио Сезар Малионе нь Уругвайн үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгчөөр улиран сонгогдлоо. Тэрбээр 1987 оноос хойш  уг хороог тасралтгүй удирдаж байгаа бөгөөд Олон улсын усанд сэлэлтийн холбоо (FINA)-ны ерөнхийлөгчийн албыг хашдаг билээ .\r\n\r\n\r\nОЛИМПИЙН БУСАД МЭДЭЭЛЛҮҮД\r\n\r\n\r\n\tОУОХ-ноос гаргасан мэдэгдэлд “Токио-2020 олимпийн зохион байгуулах хорооны Ерөнхийлөгч Ё.Моригийн гаргасан үйлдэл нь ОУОХ-ны сүүлийн 25 жилийн турш сурталчилж буй спорт дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх үзэл санаатай илэрхий зөрчилдсөн зохисгүй үйлдэл  хэмээн цохон  тэмдэглэв.\r\n\r\nОЛОН УЛСЫН ХОЛБООД ЗУНЫ СПОРТ ХОЛБООД\r\n\r\n\r\n\r\n\tОлон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA)-ны ерөнхий нарийн бичгийн дарга Андреас Заклис Европын хөл бөмбөгийн холбоо(UEFA )-ны Ерөнхийлөгч Александр Сеферинийг хүлээн авч уулзан, багийн спортын онцлог, цар тахлын хор нөлөө, олон улсын клубын  тэмцээнүүд,Европын спортын чиг хандлагын тухай ярилцлаа. \r\n\tАфрикийн хөлбөмбөгийн холбоо(CAF), Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) хооронд байгуулсан санамж бичгийн 2 жилийн ойн хүрээнд  хоёр тал xөлбөмбөгөөр дамжуулан амьдралын чадварыг сайжруулах, боловсрол олгох, дүрэм журмыг дагаж мөрдөх ,багийн ажиллагааг сайжруулах замаар дэвшилд хүрэх тухай хэлэлцэв.\r\n\tОлон улсын гимнастикийн холбоо(FIG)-ноос уран сайхны гимнастикийн дэлхийн цуврал тэмцээнийг цуцлах болсныг мэдэгдэв. Эдгээр нь Олимпийн наадмын эрхийн тэмцээн байсан бөгөөд АНУ-ын Милуоки, Германы Штутгарт, Английн Бирмингем, Японы Токио хотод зохиогдох байсан юм. \r\n\r\n\r\nҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРООД\r\n\r\n\r\n\tАлжирийн үндэсний олимпийн хороо хүрээлэн буй байгаль орчныг хамгаалах зорилгоор Ойн сангийн удирдах газартай хамтран “Эх дэлхийдээ зориулан мод тарья” сэдвийн дор олимпийн хорооны төв байрны орчимд мод сөөг тарих ажиллагаа зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Алжирын ҮОХ-ны Ерөнхийлөгч Абдеррахмане Хаммад, гүйцэтгэх зөвлөлийн гишүүд, спорт холбоодын төлөөллүүд оролцлоо. Түүнчлэн 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 1 дүгээр сарын хугацаанд Африкийн португал хэлтэй улсуудын ҮОХ-дын дунд  олимпизмийн сэдэвтэй хэлэлцүүлгийг  зохион байгуулсан байна.\r\n\tКолумбын ҮОХ, спортын яам, тамирчдын холбооноос “Тамирчдын тархи, мэдрэлийн системийн шинжлэх ухаан” нэртэй цахим сургалт семинар зохион байгууллаа. Эхний сургалтад 100 гаруй хүн оролцсон бөгөөд цахим сургалтын зорилго нь үндэсний хэмжээнд биеийн тамир спортоор чөлөөт цагаараа хичээллэх, спортоор дамжуулан илүү сайн сайхан улсыг цогцлоох уриан дор болжээ.\r\n\tГрекийн ҮОХ, Хүйсийн тэнцвэртэй байдлын комиссоос санаачилсан 3 дугаар уулзалт хэлэлцүүлгийг “Тамирчныг хамгаалах бодлого” нэрийн дор цахимаар зохион байгуулав. Хэлэлцүүлгийн гол илтгэгчээр дарвуулт завины уралдааны олимпийн алтан медальт Софиа Бекатороу оролцсон бөгөөд 2000 оны Сиднейн олимпийн өмнө удирдах ажилтнуудын зүгээс бэлгийн болон сэтгэл санааны дарамт үззүлдэг байсан тухай ярилаа. Мөн уулзалтад спортын сэтгэл зүйч Ани Крони, цагдаагийн офицер, сэтгэл зүйч Константина Костакоу, дээрх байгууллагын удирдлагууд байлцав.\r\n\r\n\r\nОЛИМПИЙН НААДМУУД , ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИССУУД\r\nПАРИС- 2024\r\n\r\n\r\n\r\n\tСургуулиудын дунд явуулсан өдөр бүр 30 минутын дасгал хөдөлгөөн ба Олимп, паралимпийн 7 хоногийн аяны сурталчилгааны дараа Парис-2024 клубээс санаачлан, францчуудыг өдөр бүр дасгал хөдөлгөөн хийх 20 хоногийн уриалгыг 2 дугаар сарын 9-нөөс 28-ны өдрийн хооронд зарлалаа. Уг уриалгад өдөр бүрийн дасгал хөдөлгөөний хамгийн өндөр оноо цуглуулсан хүнийг тэргэнцэртэй теннисний аварга Мишель Жереми ивээн тэтгэж , адал явдалт аяллын эрхээр шагнах юм.\r\n\r\n\r\nЗАЛУУЧУУДЫН ОЛИМПИЙН НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС\r\nДАКАР-2026\r\n\r\n\r\n\t“Дэлхийн ирээдүйн спортын гарц - Сенегал” сэдэвтэй сурталчилгааны үеэр "Дакар-2026"  залуучуудын олимпийн наадмын  төлөөлөгч Ибрахима Вейд "Залуучуудын олимпийн наадам нь хүүхэд залуучуудын дунд харилцан ойлголцол, хүйсийн эрх тэгш байдал, бүс нутгийн спортын хөгжлийн хурдасгуур болно  гэж мэдэгдлээ. Залуучуудын олимпийн наадмын хөтөлбөр эцэслэн шийдэгдсэн бөгөөд Залуучуудын олимпийн наадам анх удаа Африк тивд 2026 онд бамбараа асаах юм.\r\n\r\n\r\nАЛБАН ЁСНЫ БАЙГУУЛЛАГУУД\r\n\r\n\r\n\t"Токио-2020" олимпийн наадмаас эхлэхээс 7 сарын өмнө Дэлхийн допингийн эсрэг байгууллагаас (WADA) тамирчид, дасгалжуулагчдад зориулсан цахим сургалтын платформ гаргалаа. Олон улсын паралимпийн холбоотой хамтран гаргасан уг сургалтын платформд тусгай хэрэгцээ бүхий тамирчдад шаардлагатай допингитой холбоотой бүхий л мэдээллийг оруулж өгснөөр а онцлог болжээ. \r\n\r\n\r\n"

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД