0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

МОНГОЛЫН ТАВАН БОКСЧИН АВАРГЫН ТӨЛӨӨ ТОГЛОНО

Зүүн Азийн залуучуудын наадмын боксын тэмцээн Монгол бөхийн өргөөнд үргэлжилж байна.

Эрэгтэйчүүдийн 63.5 кг-ын жинд өрсөлдсөн “Алтан Дорнод Монгол” компанийн тамирчин Ү.Баасандаш өрсөлдөгч Японы тамирчныг ялж, аваргын төлөө тоглох эрхтэй боллоо.

Тэрбээр маргааш алтан медалийн төлөө БНХАУ-ын тамирчинтай тулалдах болно.

Өнөөдөр рингэнд гарсан манай нөгөө эрэгтэй боксчин Э.Мөнх-Эрдэнэ БНХАУ-ын тамирчинд ялагдсанаар хүрэл медалийн эзэн болсон юм.

Зүүн Азийн залуучуудын наадмын боксын тэмцээнд Монголын 10 тамирчин өрсөлдөнөөс тав нь ийнхүү финалд шалгарч, маргааш төрийн дууллаа эгшиглүүлэхийн төлөө тоглохоор болоод байна.

МҮОХ-ны албан ёсны түнш

New Juulchin Tours

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД