0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

МОНГОЛЫН БАГИЙН ЭЛЧ ТӨЛӨӨЛӨГЧ ХАКҮХО М.ДАВААЖАРГАЛ БАГ ТАМИРЧДАА ДЭМЖИЖ БАЙНА

 

"Токио-2020" Олимпийн Монголын багийн элч төлөөлөгч, сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал баг тамирчдаа дэмжиж байна.

Эдгээр өдрүүдэд их аварга Хакүхо М.Даваажаргал тэмцээнүүд дээр хүрэлцэн очсон бөгөөд мөн Монголын багийн штабаар зочилж, арын албанд зүтгэж буй хүмүүстэй уулзан амжилт хүсэв.

Их аварга долдугаар сарын Нагоя башёд нэг ч уналгүй түрүүлж, Олимпийн багийнхандаа том бэлэг барьсан. Энэ нь түүний дээд зиндааны 45 дахь түрүү бөгөөд уг амжилт эвдэгдэхгүй байх хэмээн мэргэжилтнүүд таамаглаж буй.

Хүнд гэмтлийн улмаас жил гаруй хугацаанд түрүүлж чадалгүй өнжиж, зодог тайлах сануулга авч байсан гэдэг утгаараа энэ удаагийн түрүү илүү үнэ цэнэтэй байлаа.

Түүний аав, дархан аварга Ж.Мөнхбат 1964 оны Токиогийн Олимпод оролцсон Монголын багийн гишүүн байсныг бид мэднэ. Аварга тэрхүү Олимпод медалийн төлөө өрсөлдөөд наймдугаар байрт орсон бол 1968 оны Мехикогийн Олимпоос анхны мөнгөн медалийг эх орондоо авчирсан түүхтэй.

Хакүхо аварга Олимпийн наадмын турш Монголын баг тамирчдад том нөмөр нөөлөг болох нь гарцаагүй.

 

 

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД