0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

ЧӨЛӨӨТ БӨХИЙН ТАМИРЧИД ОЛИМПИЙН ЭРХИЙН ХОЁР ТЭМЦЭЭНД ОРОЛЦОНО

\r\n“Токио-2020” зуны олимпийн наадамд чөлөөт бөхийн төрөлд одоогийн байдлаар Ази тивийн төлөөлөл нийт 31 эрх аваад байна. Улсаар нь ангилбал, Япон долоо, Казахстан зургаа, БНХАУ тав, Энэтхэг дөрөв, Монгол, Иран, БНАСАУ хоёр, Узбекистан, Кыргызстан, Сири тус бүр нэг эрх авчээ. Ирэх дөрөвдүгээр сарын 9-11-нд Казахстаны Алматы хотод болох Азийн тивийн олимпийн эрх олгох тэмцээний олимпийн жин тус бүрийн эхний хоёр буюу алт, мөнгөн медальт тамирчдад олимпийн эрх олгоно. Энэхүү тэмцээнийг залгуулаад манай тамирчид дөрөвдүгээр 12-17-нд Алматыд тивийн аваргад хүч үзэх юм. Хэрэв Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, тивийн аваргад эрхээ авч чадаагүй тамирчин сүүлийн боломж буюу тавдугаар сарын 6-9-нд Болгарын нийслэл Софид болох олимпийн эрхийн цорын ганц тэмцээнээр олимпийн эрх өгөх юм.\r\n\r\n\r\n\r\nАЗИ ТИВЭЭС ЭРХ АВСАН ТАМИРЧИД\r\n\r\nЭрэгтэйчүүдийн 57 кг: 3. Нурислам Санаев (Казахстан), 3. Рави Кумар (Энэтхэг), 5. Реза Атри (Иран)\r\n\r\n65 кг: 2. Даулет Ниязбеков (Казахстан), 3. Бажранг Пуния (Энэтхэг), 5. Төмөр-Очирын Тулга (Монгол), 5. Такүто Отогүро (Япон)\r\n\r\n74 кг: 5. Мао Окүи (Япон), 5. Дайнар Кайсанов (Казахстан)\r\n\r\n86 кг: 1. Хассан Яздани (Иран), 2. Деепак Пуния (Энэтхэг)\r\n\r\n97 кг: 5. Алишер Ергали (Казахстан)\r\n\r\n125 кг: 3. Дэн Живей (БНХАУ), 5. Бажа Хутаба (Сири), 5. Ядоллах Мохеби (Иран)\r\n\r\nЭмэгтэйчүүдийн 50 кг: 3. Валентина Исламова (Казахстан), 5. Сун Янань (БНХАУ)\r\n\r\n53 кг: 1. Пак Йон Ми (БНАСАУ), 2. Майю Мүкаида (Япон), 3. Пан Киану (БНХАУ), Винеш Фогат (Энэтхэг)\r\n\r\n57 кг: 1. Рисако Кавай (Япон), 2. Рон Ниннин (БНХАУ)\r\n\r\n62 кг: 1. Аусулуу Тыныбекова (Кыргызстан), 3. Юкүко Кавай (Япон), 5. Рим Жон Сим (БНАСАУ)\r\n\r\n68 кг: 3. Соронзонболдын Батцэцэг (Монгол), 5. Сара Дошо (Япон)\r\n\r\n76 кг: 2. Хироэ Минагава (Япон), 5. Эльмира Сыздыкова (Казахстан), 5. Зоу Киан (БНХАУ)\r\n\r\n"

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД