МҮОХ-НЫ БОДЛОГО НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХЭД ЧИГЛЭЖ БАЙНА
ОУОХ-ноос байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжлийг дэмжсэн бодлого баримталж, үйл ажиллагаагаа энэ зүгт чиглүүлж буй талаар хэдхэн хоногийн өмнө болсон ОУОХ-ны чуулганаар хэлэлцсэн билээ.
МҮОХ-ны удирдлагын баг энэ бодлоготой үйл ажиллагаагаа нягт уялдуулж, бодлого төлөвлөгөөндөө тусган Гишүүдийн хурлаас “Өөрсдөөсөө эхэлье” уриалга гаргалаа. Тухайлбал, Олимпик хаусын эргэн тойрныг ногоон орчин болгоход анхаарч ажиллахаа МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр болсон Гишүүдийн хурлын үеэр мэдээлж, гишүүд санал нэгтэй дэмжлээ.
Ногоон хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд МҮОХ-ны Ногоон хөгжлийн асуудал хариуцсан комисс байгуулагдаад буй. Тус комиссоос спорт холбоод болон МҮОХ-ны гишүүдэд хандан спортын гадаа талбайг ногоон орчин болгоход анхаарах, МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилан хэрэгжүүлж буй Тэрбум мод тарих хөдөлгөөнд спортын салбарынхан хамтран ажиллахыг уриалсан юм.
Тус уриалгыг бүрэн эхээр нь хүргэе.