ЗҮҮН АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДМЫН АВАРГА - О.ЭНХСАЙХАН
Зүүн Азийн залуучуудын наадамд өрсөлдөж буй Монголын боксчид анхны алтан медалиа хүртлээ.
Эрэгтэйчүүдийн 54 кг-д хүч сорьсон О.Энхсайхан өрсөлдөгч БНХАУ-ын боксчин Хуан Жиа Хаог гуравдугаар үед хүнд цохилтоор буулгаж авч, аваргын алтан медалийн эзэн боллоо.
Харин 51 кг-ын Х.Дөлгөөнсайхан БНХАУ-ын Жан Хан Руид дийлдэн мөнгөн медаль хүртэв.
Медаль хүртсэн залуу тамирчдадаа баяр хүргэе!
МҮОХ-ны албан ёсны түнш New Juulchin Tours