0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

Н.ТҮВШИНБАЯР МУБИС-ИЙН ОЮУТНУУДТАЙ УУЛЗЛАА

\r\nӨнөөдөр Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр МУБИС-ийн биеийн тамирын сургуулийн спортын сэтгүүлчийн ангийн II, III дамжааны оюутнуудыг хүлээн авч сонирхсон асуултуудад нь хариулт өглөө. Тэрбээр мөн МҮОХ-ны ээлжит бус сонгуульд оролцсон өөрийн мөрийн хөтөлбөрөө болон хийхээр зорьж буй ажлуудынхаа талаар спортын сэтгүүл зүйн оюутнуудад дуулгасан юм. Түүнчлэн ирэх онд болох Залуучуудын “Ногоон наадам-2021”, цаашлаад 2023 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Зүүн Азийн залуучуудын наадамд залуу спортын сэтгүүлчдийн оролцоо их гэдгийг онцоллоо.\r\n\r\n \r\n\r\n"

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД