0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

Канад-Монголын хамтарсан мэргэжлийн хоккейн академи нээгдлээ

Канадын мэргэжлийн хоккейн клуб “Лесли спортс групп” болон Монголын “Мэргэн” хоккейн академийн хооронд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд “Лесли спортс групп”-ийн эзэн, дасгалжуулагч Нейтен Лесли, “Мэргэн” хоккейн академийн үүсгэн байгуулагч, дасгалжуулагч А.Мэргэн, Канадаас Монгол Улсад суугаа Элчин сайд К.Ивкоф, гавьяат багш Б.Доржпалам, дасгалжуулагч Б.Даваадорж нар байлцав.

Хамтын ажиллагааны хүрээнд Монголд хоккейн спортыг хөгжүүлэх, өсвөр залуу тамирчдыг бэлтгэх, тамирчдыг хувцас хэрэглэлээр хангах ажил хийгдэх юм. Дашрамд сонирхуулахад, Хан-Уул дүүргийн 4-р хороонд зориулалтын битүү дээвэртэй мөсөн талбай баригдаж байгаа бөгөөд ирэх сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Уг ордон ашиглалтад орсноор баг тамирчид тэнд бэлтгэл хийх боломж бүрдэх юм.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД