0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

МҮОХ-НЫ УДИРДЛАГАД НЭР ДЭВШИГЧДИЙН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ

Монголын үндэсний олимпын хорооны ээлжит чуулган гуравдугаар сарын 28-нд Улаанбаатар хотноо болно. Чуулганаар ирэх олимпын мөчлөгт МҮОХ-г удирдах бүрэлдэхүүнийг сонгох юм. Тухайлбал, ерөнхийлөгч, дэд болон тэргүүн дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг энэ үеэр сонгох болно.

Тэгвэл МҮОХ-ны удирдлагад нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч эхэллээ. Дүрмийн дагуу хараат бус сонгуулийн комисс нэр дэвшигчдийг бүртгэх ажлыг хариуцаж байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 20-нд болсон МҮОХ-ны бүх гишүүдийн хурлаас хараат бус сонгуулийн комиссыг гурван хүний бүрэлдэхүүнтэйгээр томилсон билээ.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД