ЭМЭГТЭЙ БАГ ХАГАС ШИГШЭЭД ШАЛГАРЛАА
МОНГОЛ 16 : 13 ТАЙЛАНД
3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг шөвгийн наймд Тайландын шигшээ багтай учраа таарсан. Өмнөх тойрогт Узбекистаны шигшээг 19:7-гоор хожсон тай бүсгүйчүүдийг манай охидууд 16:13-гаар ялснаар хагас шигшээд шалгарлаа.
Тоглолтын эхнээс л дээр доороо орсон тун эгзэгтэй мөчид Ц.Болорцэцэг, Э.Нарангоо нарын дараалсан холын шидэлт амжилттай болсноор багтаа тэргүүллийг авчирсан. Гэхдээ Тайландын баг дараалан хоёр оноо авч, тоог 13:13-аар тэнцүүлсэн юм.
Шийдвэрлэх үед Б.Ариунцэцэгийн дамжуулалтаар Ө.Индра холын шидэлтээ оновчтой болгосноор үлдсэн нэг минутын хугацаанд оноо алдалгүй 16:13-аар хожлоо.