0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

БАЙТ ХАРВААНЫ СПОРТ ӨДӨРЛӨГ БАЯНГОЛ ДҮҮРЭГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Энэхүү арга хэмжээнд ОУХМ, “Лондон 2012”, “Токио 2020” Олимпын наадмын оролцогч, МУ-ын 10 удаагийн аварга, 6 удаа улсын рекорд шинэчилсэн, ААШТ-ний 2 мөнгө, Азийн Гранпри тэмцээний хүрэл медальт, Дэлхийн армийн спортын наадмын мөнгөн медальт тамирчин Б. Урантунгалаг оролцож, сурагчидтай халуун дотно яриа өрнүүлж, байт харвааны спортын туршлагаасаа хуваалцан, сурагчид шигшээ багийн тамирчидтай хамт харвалт хийлээ.

Сурагчид маш идэвхтэйгээр сонирхсон асуултаа асууж байсан бөгөөд Б.Урантунгалаг ярихдаа “Анх аав ээж маань энэ их гоё спорт хичээллэ гэж хэлснээр би 7 дугаар ангиасаа эхэлж байт харвааны спортоор хичээллэж эхэлсэн. Анх ороод л өөрөө энэ спортдоо дурласан учраас 30 жил энэ спортоор тасралтгүй хичээллэж байна. Байт харвааны спортын нэг онцлог нь насны хязгаар тавьдаггүй спорт бөгөөд удаан хугацаанд хичээллэх боломжтой байдаг.

Хамгийн анх өсвөрийн УАШТ-ний аварга болж байсан. Байтаар хичээллэж эхлээд удаагүй, хөдөөний охин байсан би хотын хүүхдүүдийг ялсандаа өөртөө итгэж чадахгүй байсан.

Тамирчин болохын тулд зөвхөн ур чадвар, авьяасаас гадна сэтгэл зүй маш чухал байдаг. Хүн өөрөө өөрийгөө дайчлах ёстой. Ялах ялагдах үе маш их байдаг. Энэ бүгдийг дагаад унах биш би үүнээс илүүг чадна гэж өөртөө урам зориг өгч алдаагаа засаж байх ёстой.

Таныг хэн хамгийн их урамшуулж дэмждэг вэ? гэсэн сурагчын асуултад “Тэмцээн дээр бол дасгалжуулагч, багийн хамт олон. Харин түүнээс гадна бол би өөрөө өөртөө маш их урам зориг өгдөг.

Чаддаг юмаа хийж байгаа хүн өөртөө итгэлтэй байдаг. Хичээл хийхтэй яг адилхан. Чи үүнийг чадаж байж дараагийнхыг хийх ёстой учраас арай өөр талаас нь хараад, арга барилаа өөрчлөөд үзэх хэрэгтэй. Юмыг дутуу орхиж огт болохгүй. Өөрийгөө чаддаг юм байна гээд урамшуулдаг байх хэрэгтэй” хэмээн сурагчдад захилаа.

Түүнчлэн “Сандрал анхны гэлтгүй бүх тэмцээнүүдэд байдаг. Сандрах, айхаа анхны тэмцээн дээр ялгаж чадаагүй өнгөрөөсөн. Оролцсон тэмцээн болгондоо өмнөх тэмцээний амжилтаа ахиулахыг бодож тэмцээнд ордог. Яг харвахын өмнө олон юм бодохыг хүсдэггүй. Аль болох бодохгүй байхыг хичээж, бодлоо хязгаарладаг. Харьцангуй бэртэл гэмтлээс хол спорт учраас өнөөдрийг хүртэл гэмтэл бэртэл авч байгаагүй. Ер нь гэмтэл авсан тамирчин ховор.

Лондонгийн олимпын наадамд 9-р байранд орсон. Олимпын наадамд орохын өмнө эрхээ авч оролцдог. Өрсөлдөөн маш их байдаг. Санаанаас гардаггүй, гомдол тээсэн тэмцээн гэвэл 2008 оны Бээжингийн олимпын эрхийн тэмцээн. Өөртөө итгэлгүй байдлаас болж ялагдаад эрхээ авч чадаагүй болохоор олимпын наадамд орж чадаагүй. Үүнийг мартаж чадахгүй сэтгэлд байнга байдаг. Алдаагаа засаж Лондонгийн олимпын наадамд орно гэж багшдаа амлаж байсан. Амлалтаа биелүүлсэн.” Тиймээс сурагчид та бүхэн тууштай, зорилготой байгаарай хэмээн онцолж хэллээ.

Спорт өдөрлөгт Баянгол дүүргийн 40-р сургууль, Оюуны Ундраа сургууль, Эрдмийн Ундраа сургуулийн сурагчид болон Баянгол дүүргийн БТСХ-ны дарга Н.Батбаяр, Боловсролын хэлтсийн төлөөлөгч, Байт харвааны шигшээ багийн дасгалжуулагч Ю.Ганзориг болон шигшээ багийн тамирчид тус тус оролцож байт харвааны харвалтын техник үзүүлбэр үзүүлж, сурагчдад хэрхэн зөв техникээр харвах богино хичээл орж олимпын төрлийн спортоор биечлэн харваж үзэх боломжоор хангаж ажиллав.

May be an image of one or more people, people standing, indoor and text that says 'HERITAGE'
May be an image of 4 people, people standing and indoor
May be an image of 7 people, people standing and indoor
May be an image of 12 people, people standing and indoor
May be an image of 5 people, people standing and indoor

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД