0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

ХӨВСГӨЛ АЙМГИЙН СОД ЭРДЭМ СУРГУУЛИЙН БАГШ НАР МҮОХ-НД ЗОЧИЛЛОО

МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган Хөвсгөл аймгийн Сод Эрдэм ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, Олимпын танхим хариуцсан арга зүйч, багш нарын төлөөллийг өнөөдөр МҮОХ-нд хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Сод Эрдэм сургууль нь спорт, олимпизмыг түгээн дэлгэрүүлэх ажлыг тогтмол, эрчимтэй өрнүүлж байгааг онцолж, багш хамт олонд ажлын өндөр амжилт хүсэв. Тус сургуулийн “Содон” Олимпын танхим нь 2021 оны Бөртэ Чоно цомын эзэн болж байсан бөгөөд өнгөрсөн онд өрнөсөн “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт Болзолт уралдаанд улсын хэмжээнд шилдгээр шалгарсан билээ.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД