0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, шийдвэр гаргалаа

МҮОХ-ноос нэр бүхий спортын холбоодод спортын барилга байгууламж, бэлтгэлийн талбай барих зориулалтаар олгосон газрууд дээр 10 жилийн турш ямар нэгэн бүтээн байгуулалтын ажил хийгдээгүй.

МҮОХ-ны зүгээс санаачилсан “Олимпик Арена” төслийг хэрэгжүүлэхэд газар шилжүүлэн авсан спортын холбоод, ТББ-тай хамтран ажиллах саналыг хүргүүлсэн.

Гэтэл спортын барилга байгууламжийн зориулалттай тухайн газрууд нэг ТББ-д шилжин худалдаа үйлчилгээ, орон сууцны зориулалттай болсон талаар холбогдох байгууллагаас мэдээлэл ирүүлээд байна.

Иймд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр энэхүү асуудлаар хуралдаж, шийдвэр гаргалаа.

Хурлаар дээр дурдсан газрыг нэр бүхий 2 холбоо, ТББ-д шилжүүлсэн МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн 2012 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгох шийдвэр гаргав.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД