АЗИЙН НААДМЫН ГАР ЗУРГИЙН УРАЛДААНД МАНАЙ СУРАГЧДЫН БҮТЭЭЛ ШАЛГАРЛАА
Азийн олимпын зөвлөлөөс “Ханжоу 2022” Азийн наадмыг сурталчлах зорилгоор энэ жил манай тивийн хүүхэд багачуудын дунд гар зургийн уралдаан зарласан билээ.
Азийн наадмын гар зургийн уралдааны үзэсгэлэн өнөөдөр “Ханжоу 2022” хэвлэл мэдээллийн төвд хөшгөө нээж, нийт 100 гаруй бүтээл танилцуулагдав.
Гар зургийн уралдаанд манай улсаас шалгарсан 13 хүртэлх насны 20 сурагчийн бүтээл оролцсоноос Б.Үжингуа, М.Рид болон А.Хулан нарын бүтээл тодорч, наадам үргэлжлэх хугацаанд үзэсгэлэнд дэлгэгдэхээр боллоо.
Авьяаслаг бяцхан зураач нартаа баяр хүргэж, амжилт хүсье!