БНСУ-ЫН СПОРТ, ОЛИМПЫН ХОРООНЫ ХҮНДЭТ ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр БНСУ-ын Спорт, Олимпын хорооны Хүндэт элчин сайдаар /2017 оны 3 дугаар сараас/ ажиллаж буй ноён Ким Жон Хуныг Олимпик хауст хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд спортын томоохон арга хэмжээг эх орондоо зохион байгуулах нь спортын хөгжил, залуу тамирчдын ур чадвар, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, туршлага солилцох платформ болдог төдийгүй эдийн засаг, улс орны нэр хүндэд олон талын ач холбогдолтой байдаг талаар хэлэлцэв.
Ноён Ким Жон Хун “Сөүл-1988” олимпын наадмын Зохион байгуулах хороонд Үндэсний олимпын хороодтой харилцах албанд ажиллаж байв. Мөн гадаад харилцааны албанд 38 жил ажилласан туршлагатай дипломатч юм.