0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

ТОКИО ТАУЭР"-ИЙН ӨМНӨ "МОНГОЛИА ХАУС" СҮНДЭРЛЭНЭ

\r\n“Токио-2020” олимпийн наадмын үеэр буюу 2021 оны долдугаар сарын 22-ноос наймдугаар сарын 06-нд Японы нийслэл Токио хотын хамгийн олон буюу нэг сард 200,000-300,000 жуулчин цугладаг “Токио цамхаг”-ийн хажууд “Монголиан хаус” баригдах гэж байна. Олимпийн цэнгэлдэхээс 15 минутын зайд орших энэхүү цамхагийн доор Монгол гэр барих санаачилгыг Монголын Үндэсний Олимпийн Хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг гаргасан бөгөөд 2019 оны есдүгээр сарын 25-нд Япон улсад суугаа Элчин сайд Д.Батжаргалын хамт газар түрээслэх гэрээнд гарын үсэг зуржээ. Энэхүү гэрийг барьснаар Монгол брендийн сурталчилгаа, загварын шоу, урлагийн тоглолтууд “Токио тауэр”-ийн хажууд болохоос гадна төрийн тэргүүн, ОУОХ-ны гишүүд зочлох юм. Өнөөдөр МҮОХ-ны маркетингийн комисс “Монголиа хаус”-ын танилцуулгыг МҮОХ-ны өмнөх талбайд хийж, “Эрдэнэс Монгол”, “E-Mart”, “МСS Кока кола” “Хаан банк" зэрэг байгууллага, компаниуд дэмжиж ажиллахаа илэрхийллээ.\r\n\r\n\r\n\r\n"

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД