0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

Н.ТҮВШИНБАЯР БИАТЛОНЫ ТАМИРЧИДТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

\r\nМҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Монголын биатлоны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наран-Идэр нар Беларусь улсын Минск хотын Раубичи олон улсын А зэрэглэлийн бэлтгэлийн төвд бэлтгэл сургуулилт хийж буй Үндэсний шигшээ багийнхантай цахим уулзалт хийлээ.\r\n\r\n\r\n\r\n\r\n\r\nЭнэ уулзалтаар Н.Түвшинбаяр биатлоны тамирчдын бэлтгэлийн нөхцөл байдал явцтай танилцаж, цаашдын тэмцээн уралдаануудад нь амжилт хүслэээ. Биатлоны Үндэсний шигшээ баг өнгөрсөн долдугаар сарын 28-нд эх орноосоо мордсон бөгөөд ирэх аравдугаар сарын 22 хүртэл Раубичи олон улсын бэлтгэлийн төвд бэлтгэлээ базаана. Манай багийн ерөнхий дасгалжуулагчаар олимпийн алт, мөнгө, дэлхийн дөрвөн удаагийн аварга Беларусь улсын гавьяат дасгалжуулагч А.Попов ажиллаж байна. Туслах дасгалжуулагчаар ОУХМ Б.Бат-Эрдэнэ, менежерээр Б.Лхагвасүрэн таван тамирчны хамт ажиллаж байгаа юм.\r\n\r\nМанай тамирчид ирэх арваннэгдүгээр сарын 22-30-нд Шведийн Идред, арваннэгдүгээр сарын 30-аас арванхоёрдугаар сарын 5-ны өдрүүдэд IBU CUP тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна. Энэ тэмцээнээс манай тамирчид Дэлхийн цомд өрсөлдөх эрхээ авах юм. Хэрвээ Дэлхийн цомын эрхээ авбал арванхоёрдугаар сарын 7-ноос ирэх оны гуравдугаар сарын 21 хүртэл үргэлжлэх олимпийн эрхийн оноо олгох Дэлхийн цомын цувралуудад оролцох боломжтой.\r\n\r\nБиатлоны шигшээ багт:\r\n\r\n1.Э.Энхсайхан \/Дархан\/\r\n\r\n2.Ц.Адъяажаргал \/Булган\/\r\n\r\n3.Т.Ариунболд \/Эрдэнэт\/\r\n\r\n4.М.Должинсүрэн \/Эрдэнэт\/\r\n\r\n5.Д.Энхчимэг \/Эрдэнэт\/\r\n\r\n"

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД