0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАРТ СПОРТ, ОЛИМПИЗМЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН САЙДЫН ОРОН ТООГ ШИНЭЭР БИЙ БОЛГОВ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлтийг хэлэлцэн баталлаа. Өөрчлөлтийн хүрээнд Спорт, олимпизмын асуудал эрхэлсэн сайдаар нь УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ томилогдлоо.

Шинэ албанд томилогдож буй УИХ-ын гишүүн, МҮОХ-ны гишүүн Б.Бат-Эрдэнэд спорт, олимпизмын их гэр бүлийн гишүүдийн өмнөөс халуун баяр хүргэж, амжилт хүсье.

УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ 2012 оноос МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, 2022 оноос хойш МҮОХ-ны Бодлогын зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа билээ.

Мөн Биеийн тамир, спортын тухай хуулийг шинэчлэн батлахад хувь нэмрээ оруулснаас гадна “Инчон-2014” Азийн наадам, “Пёнчан-2018” өвлийн олимпын Монголын багийн ахлагчаар томилогдон ажиллаж байв.

Монголын Үндэсний Олимпын Хороо

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД