0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

ДЭЛХИЙН АВАРГА, ОЛИМПЫН МЕДАЛЬТ, ДИПЛОМАТЧ ХАТАГТАЙ КЭЙТ БИШОП МҮОХ-НД ЗОЧИЛЛОО

ОУОХ-ны Гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Их Британийн иргэн, “The Long Win” буюу “Алсуур ялалт” номын зохиолч, олон улсын илтгэгч, Кэмбриджийн их сургуулийн багш, сэлүүрт завины дэлхийн аварга, "Афин 2004" Олимпын мөнгөн медальт, Дипломатч хатагтай Кэйт Бишопыг өнөөдөр Олимпик хауст хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хүүхэд залуучуудад спорт, олимпизмыг түгээн дэлгэрүүлэх, тамирчдын манлайллыг нэмэгдүүлэх талаар санал солилцож, сэлүүрт завины төрлийг Монгол Улсад хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар ярилцав.

Хатагтай Кэйт Бишоп нь манай улсад биеийн тамир, спорт, боловсрол, гадаад харилцааны хамтын ажиллагааг өргөжүүлэхээр айлчилж байгаа бөгөөд өчигдөр монгол хэлнээ орчуулагдсан өөрийн туурвисан “Алсуур ялалт” номын нээлтээ хийж, олны хүртээл болгожээ.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД