0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

УСЧИД ӨНӨӨДРИЙН ТЭМЦЭЭНЭЭ ӨНДӨРЛӨВ

"Ханжоу 2022" Азийн Наадмын усанд сэлэлтийн төрөлд өнөөдөр манай тамирчид 10 зайд уралдлаа.

Эмэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлтэд финалдаж, түүхэн амжилтын эзэн болсон Б.Энххүслэн 100 метрийн чөлөөт сэлэлтэд гуравдугаар гараанд гарч, 57.20 секундэд замаа дуусгаснаар дөрөвдүгээрт бичигдсэн юм. Түүнчлэн 400 метрийн чөлөөт сэлэлтэд 4:21.69 минутаар гараандаа дөрөвдүгээрт орсон юм.

Харин эрэгтэйчүүдийн 400 метрийн холимог сэлэлтэд уралдсан Д.Төрмөнх 5:06.19 минутад замаа дуусгаснаар гараандаа хоёрдугаар байр эзэлсэн бол 4х100 метрийн буухиа уралдаанд эрчүүд 4:04.23 минутад замаа дуусгаж, 7-д жагсав.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД