0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

БУУДЛАГЫН ЭМЭГТЭЙЧҮҮД МОНГОЛЫН БАГИЙН АНХНЫ 🥉МЕДАЛИЙГ АВЧИРЛАА

"Ханжоу 2022" Азийн наадмын эмэгтэйчүүдийн багийн 10м хийн урт бууны дасгал өрнөлөө.

Манай багийн Г.Нандизаяа, О.Есүгэн, Ч.Нарантуяа нар цэц мэргэнээ сорин нийлбэр дүнгээр 1880.0 оноо хүртсэнээр хүрэл медалийн эзэд болж, Монголын багийн анхны медалийг авчирлаа.

Тивийн наадмын буудлагын анхны алтыг БНХАУ-ын баг 1896.3 оноогоор авч, Азийн рекордыг шинэчилсэн бол 1886.0 оноогоор Энэтхэгийн баг мөнгөн медалийн эзэд боллоо.

МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧИДАА БАЯР ХҮРГЭЕ!

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД