0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

ОУОХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ТОМАС БАХ ОУОХ-НЫ ГИШҮҮД, ҮОХ-ДЫН ЦАХИМ ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦЛОО

ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах өчигдөр ОУОХ-ны гишүүдтэй цахим уулзалт хийсэн бол өнөөдөр Үндэсний олимпын хороодын зөвлөгөөнийг цахимаар зохион байгуулж, ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурлаас гарсан шийдвэр, олимпын хөдөлгөөний өнөөгийн байдлын талаар цаг үеийн мэдээлэл өглеө.

Цахим хуралд МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг болон Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган оролцов.

Ерөнхийлөгч Томас Бах болон холбогдох албаны хүмүүс ОУОХ-ноос 2030 он хүртэл баримтлах “Хүний эрхийн стратеги зорилтууд”, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, Ковидын халдвар, Украинд үргэлжилж буй дайн, инфляц, эдийн засгийн тогтворгүй байдал, улс төрийн хурцадмал байдал үүссэн энэ үед ОУОХ тамирчдад хэрхэн дэмжлэг туслалцаа үзүүлэх, олимпын наадмуудыг амжилттай зохион байгуулах, санхүүгийн тогтвортой байдал үүсгэх, Olympic Agenda 2020+5 хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар мэдээлэл өгч, санал солилцов.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД