0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

СПОРТЫН УДИРДАХ АЖИЛТНЫ СУРГАЛТ СЕМИНАР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

МҮОХ-ноос ОУОХ-ны Эв санааны нэгдлийн хөтөлбөрийн хүрээнд спортын удирдах ажилтны сургалт семинарыг тогтмол зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн сургалт семинар арваннэгдүгээр сарын 2-5-ны өдрүүдэд аймаг, дүүргийн Олимпын зөвлөлийн арга зүйчдийн дунд зохион байгуулагдаж байна.

Семинарт 21 аймаг, есөн дүүргийн төлөөлөл хамрагдаж байгаа юм.

Семинарын нээлт өнөөдөр Олимпик хауст боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг оролцов.

Энэ үеэр Ерөнхийлөгч Б.Баттүшиг МҮОХ-ноос Олимпын зөвлөлүүдийг тууштай дэмжин ажиллахаа илэрхийлэв. Мөн Олимпын үнэт зүйлсийн боловсрол олгох хөтөлбөр буюу OVEP хөтөлбөрийг Монгол Улс даяар ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлэхэд Олимпын зөвлөлүүдийн арга зүйчдийн үүрэг, оролцоо чухал болохыг онцолсон юм.

Энэ удаагийн сургалт семинар олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, ажлын хэлбэр, агуулга, аргачлалыг сайжруулах, спорт, олимпизмын хөдөлгөөнтэй холбоотой зааварчилгааг оролцогчдод хүргэх, хувь хүний хөгжил болон байгууллагын менежментийг сайжруулах зэрэг сэдвүүдийн хүрээнд болно.

МҮОХ-ноос Спортын удирдах ажилтны гарын авлага номыг монгол хэлнээ орчуулан гаргасан. Тус гарын авлагын сэдвүүдийн хүрээнд сургалт семинар зохион байгуулагдах юм.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД