0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

“ХҮҮХДИЙН СПОРТЫН ХӨГЖИЛ БА СПОРТ СУРГУУЛЬ” СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

\r\nЗасгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны хурлын зааланд Биеийн тамир, спортын дунд сургуулиудын удирдах ажилтны “ХҮҮХДИЙН СПОРТЫН ХӨГЖИЛ БА СПОРТ СУРГУУЛЬ” сэдэвт өргөтгөсөн зөвлөгөөн боллоо. Энэхүү зөвлөгөөнд Монголын Үндэсний Олимпийн Хорооны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар оролцож, санал бодлоо хуваалцлаа. Тус хуралд “Хүүхдийн спорт ба спорт сургууль” сэдвээр Нийслэлийн ерөнхий боловсролын спортын төв сургуулийн захирал доктор, профессор Ч.Зоригтбаатар илтгэл тавьсан байна. Мөн БТСУХ-ны төрийн захиргааны хэлтсийн дарга Г.Одбаатар “Монгол Улсын биеийн тамир, спортын байгууллагын үйл ажиллагаа, цаашдын чиг хандлага” сэдвээр, “Аварга” дунд сургуулийн захирал А.Элбэг “Биеийн тамир, спортын дунд сургуулиудын тулгамдсан асуудлууд” сэдвээр илтгэл тавьж, санал солилцсон юм. Түүнчлэн “Дасгалжуулалтын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлага” сэдвээр МУБИС-ийн Спортын онол, арга зүйн тэнхимийн багш, доктор, профессор И.Жамъяндагва илтгэл тавьж, дээрх сэдвүүд дээр хэлэлцүүлэг өрнүүллээ.\r\n\r\n\r\n"

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД