0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

  

Монголын үндэсний олимпийн хорооноос олон улсын “Олимпийн өдөр”-ийг угтаж “Спорт-Олимпийн одод ба Токио-2020, Бээжин-2022 олимпийн наадам” сэдэвт гар зургийн уралдааныг Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд зарлаж байна. 

Зорилго

  • Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын олимпийн боловсролын түвшинг нэмэгдүүлэх, эх оронч үзэл санааг төлөвшүүлэх, Монгол улсын алдарт тамирчдын түүхэн замнал, амжилтыг сурталчлах, олимпизмийн үзэл санааг зурган аргаар илэрхийлэх, “Токио-2020”, “Бээжин-2022”  олимпийн наадамд оролцох баг тамирчдаа дэмжих зорилготой.

Зохион байгуулагч

  • Монголын үндэсний олимпийн хороо

Хамрах хүрээ ба бүтээлийн сэдэв

  • Ерөнхий боловсролын сургуулийн бага анги буюу 1-5 дугаар ангийн сурагчид “Спорт-Олимпийн алдартан бидний бахархал”, “Токио-2020”, “Бээжин-2022” олимпийн наадам сэдвүүдээс дурын сэдвийг сонгон бүтээлийг зурна.

Тавигдах шаардлага

  • Бүтээлийг цаасан дээр усан будаг, гуаш, өнгийн харандаа, балын харандаа зэрэг зургийн хэрэгсэл ашиглан А3 форматын /42х59.4 см/ цаасан дээр зурна.
  • Бүтээлийн баруун доод өнцөгт өөрийн нэр болон бүтээлийг зурж, дууссан хугацааг бичнэ. Бүтээл нь хүүхдийн уран сэтгэмжээр зурагдсан байх бөгөөд ном, сэтгүүл, сурах бичгээс хуулбарласан буюу бусдын тусламжаар зурсан зургийг уралдаанд оролцуулахгүй.

Уралдааны хугацаа ба бүтээлийг ирүүлэх

  • Уралдаанд зориулсан бүтээлийг 2021 оны 05-р сарын 15-наас 06-р сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд МҮОХ-ны 406 тоот албан өрөөнд хүлээн авна.
  • Бүтээлийн арын нүүрэнд овог нэр, хүйс, аймаг, нийслэл, сум, дүүрэг, сургууль, анги, харилцах утасны дугаарыг тэмдэглэн бичнэ.
  • Уралдааны нийт бүтээлүүдийг эх хувиар нь МҮОХ хадгалах бөгөөд “Токио-2020”, “Бээжин-2022” олимпийн наадмын үеэр Монголын баг тамирчдын төв штабын байранд байршуулна.

Бүтээлийг шалгаруулах

  • Шалгаруулалтыг МҮОХ-ноос томилогдсон сонгон шалгаруулах комисс 2021 оны 06 дугаар сарын 15 өдрийн дотор багтаан шалгаруулна.

Шагнал

  • Нийт бүтээлүүдээс эхний 4 байрыг шалгаруулж, өргөмжлөл, дурсгалын зүйлс болон мөнгөн шагналыг гардуулна.

Холбоо барих

 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД