0
өдөр
0
цаг
0
мин
00
сек
МҮОХ
Ерөнхийлөгч
Зорилго, зорилт
Бүтэц бүрэлдэхүүн
Салбар комиссууд
Олимпын харти
МҮОХ-ны дүрэм
Шагналууд
МҮОХ-ны түүх
МЭДЭЭ
Үйл явдлын мэдээ
Фото мэдээ
Видео мэдээ
НААДМУУД
Олимпын наадам
Зуны олимп
Өвлийн олимп
Азийн наадам
Азийн өвлийн наадам
Азийн зуны наадам
Залуучуудын олимп
Залуучуудын зуны олимп
Залуучуудын өвлийн олимп
Бусад наадмууд
Дэлхийн элсний наадам
Азийн элсний наадам
Зүүн Азийн наадам
Азийн танхимын болон тулааны спортын наадам
ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУД
Олимпын төрлийн спортын холбоод
Олимпын бус төрлийн спортын холбоод
Үндэсний спортын холбоод
Ажил мэргэжлийн холбоод
Олимпын зөвлөлүүд
ОЛИМПЫН ТАМИРЧИД
ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮД
ОЛИМПЫН БОЛОВСРОЛ
Мэдээ
Г.Наранцэцэг медалийн салхийг хагаллаа
НҮҮР ХУУДАС /
Мэдээ
\r\nСАХИЛГА БАТ, ЭВ НЭГДЭЛ уриан дор IJF-ийн дэлхийн цуврал тэмцээн Унгар улсын нийслэл Будапешт хотноо эргэн ирлээ. Цар тахалын улмаас долоон сарын дараа зохион байгуулагдаж байгаа тус тэмцээн уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаануудаар эхэлж, 61 орны 409 жүдоч эрэгтэй, эмэгтэй долоон жинд аваргаа тодруулж байна. Урд шөнө тэмцээний -48 кг-ын жинд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, “Женко” клуб, “Түмэн шувуут” компаний тамирчин ОУХМ Ганбаатарын Наранцэцэг хүрэл медаль хүртлээ. Г.Наранцэцэг эхний тойрогтоо Пан Америкийн нээлттэй тэмцээний мөнгөн медальт Чилийн Мэри Ди Варгас Лейг 2:15 минутад гурван торгуулиар буюу цэвэр яллаа. Улмаар шилдэг 1\/8 шигшээд Гранд Слам, Гран При тэмцээний аварга, ДАШТ-ий тавдугаар байрын шагналт Португалын Катарина Костаг нэмэлт цагт вазари үнэлгээгээр яллаа. Харин хэсгийн аваргын төлөө залуучуудын ДАШТ-ий хошой хүрэл медальт Сербийн Андреа Стожадиновт 3:19 минутад даралтаар цэвэр ялагдсан ч торгуулийн тойрогт 2019 оны ДАШТ-ий тавдугаар байрт Испаний Лаура Мартинес Абелендаг 2:47 минутад хоёр вазари үнэлгээ авч ялснаар хүрэл медалийн төлөө барилдах эрх авсан. Хүрэл медалийн төлөө тэрбээр Израйлын Шира Ришониг нэмэлт цагт торгуулиар ялснаар Гранд Слам ангилалд хоёр дахь хүрэл медалиа авлаа. Мөн энэ өдөр эрэгтэйчүүдийн -60 кг-д Л.Өнөболд, -66 кг-д Б.Эрхэмбаяр нар тавдугаар байр эзэллээ.\r\n\r\n\r\n"
Холбоотой Мэдээ
Мэдээ
ОЛИМПЫН ЗӨВЛӨЛҮҮДИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ УУЛЗАЛТ-СЕМИНАР БОЛЛОО
2024/10/30
Мэдээ
“СПОРТЫН АЛДАРТАН БИДНИЙ БАХАРХАЛ” УУЛЗАЛТ БОЛЛОО
2024/10/25
Мэдээ
“МИЛАН КОРТИНА 2026” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ТАМИРЧДЫГ ХҮЛЭЭН АВЛАА
2024/05/30
Мэдээ
“ПАРИС 2024" КОМИК НОМЫН УРАЛДААН СУНГАГДЛАА!
2024/05/30
Мэдээ
“ПАРИС 2024” ОЛИМПОД МАНАЙ 2 ДУГУЙЧИН ӨРСӨЛДӨНӨ
2024/05/28
Мэдээ
УСАН СПОРТЫН ШҮҮГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2024/05/27
Мэдээ
ОЛИМПЫН ЭРХИЙН ТӨЛӨӨХ СҮҮЛЧИЙН ТУЛААНУУД ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ
2024/05/24
Мэдээ
МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАР ҮҮСЭЖ, ХӨГЖСӨНИЙ ТҮҮХЭН 100 ЖИЛИЙН ОЙН МЭНД ХҮРГЭЕ!
2024/05/24
Мэдээ
ФРАНЦЫН ЭЛЧИН САЙД СЭБАСТИЕН СҮРҮНИ МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДАД АМЖИЛТ ХҮСЛЭЭ
2024/05/22
Мэдээ
ЖҮДО БӨХИЙН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭСМОНГОЛЫН БАГ 1 АЛТ🥇, 1 ХҮРЭЛ🥉 МЕДАЛЬ ХҮРТЭЭД БАЙНА
2024/05/22
Мэдээ
Youth Conference 2024: To The World арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.
2024/05/20
Мэдээ
ДЭЛХИЙН АВАРГА Б.БААСАНХҮҮ
2024/05/20
Бүгдийг
үзэх
ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД
2023 © Монголын Үндэсний Олимпын хороо | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Хайх агуулгаа оруулаад ХАЙХ товч дээр дарна уу.
...
Хайх агуулгаа оруулаад ХАЙХ товч дээр дарна уу.