0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

МҮОХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.БАТТҮШИГ САМБО БӨХИЙН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

МҮОХ-ны ерөнхийлөгч Б. Баттүшиг өнөөдөр Монголын cамбо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл, гавьяат дасгалжуулагч Ж.Баярсайхан нарыг Олимпик хауст хүлээн авч уулзлаа. Уулзалтад МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар байлцав.

Олон улсын самбо бөхийн холбоо нь 2021 онд Олон улсын олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр ОУОХ-ны хүлээн зөвшөөрөгдсөн спорт холбоо болсон бөгөөд манай тамирчид өндөр амжилт гаргаж буй спортын төрлүүдийн нэг юм.

МҮОХ-ны зүгээс Монголын самбо бөхийн холбоотой цаашид хамтран ажиллах талаар санал солилцож, тухайн спортыг хөгжүүлэх талаар мэдээлэл сонслоо.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД