0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

“МОНГОЛ УЯАЧ-2022” ЦУВРАЛ ТЭМЦЭЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Монголын морин спорт, уяачдын холбооноос “Их хурд-9” уралдааныг угтан “Монгол уяач-2022” зөвлөгөөн, спортын наадмыг зохион байгуулж байна. Спортын цуврал арга хэмжээний эхнийх болох бильярдын тэмцээн дөрөвдүгээр сарын 22-нд болж, 24 баг оролцов. Бильярдын тэмцээний хосын төрөлд Завхан аймгийн баг түрүүлсэн бол ганцаарчилсан төрөлд “Журамт хүлэг” багийн уяач Э.Ганхөлөг түрүүлэв.

Харин спортын наадмын сагсан бөмбөгийн тэмцээн 25-ны өдөр Спортын төв ордонд эхэллээ. Тэмцээний нээлтийн ёслолд МҮОХ-ны дэд ерөнхийлөгч О.Одбаяр оролцов.

Тус тэмцээнд 21 аймгийн салбар холбоод, галууд болон Монголын спортын сэтгүүлчдийн холбооны төлөөлөл нийт 32 баг өрсөлдөж байна. Тэмцээн гурав хоног үргэлжлээд маргааш өндөрлөх юм.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД