АЗИЙН НААДМЫН ГАРЫН АВЛАГЫГ СПОРТ ХОЛБООДОД ХҮРГҮҮЛЛЭЭ
Коронавирусийн цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон Азийн XIX спортын наадам ирэх есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 8-ны өдрүүдэд БНХАУ-ын Ханжоу хотноо зохиогдоно.
Зохион байгуулах хорооноос Азийн наадмын техникийн гарын авлагыг шинэчлэн ирүүлснийг спорт холбоодод хүргүүллээ.
Мөн Азийн наадамд оролцох тамирчдын тоон мэдүүлгийг шинэчилж ирүүлэхийг Зохион байгуулах хорооноос хүссэн тул тоон мэдээллийн бүртгэлийг спорт холбоод руу илгээгээд байна. Наадамд оролцох спортын холбоод гуравдугаар сарын 1-ний дотор тамирчны тоон мэдүүлгээ МҮОХ-нд ирүүлэх шаардлагатайг анхаарна уу.
Энэ удаагийн Азийн наадам нь 40 спортын 61 дэд төрлийн хүрээнд явагдах бөгөөд бокс зэрэг зарим төрөлд Парисын олимпын эрх өгөхөөрөө онцлогтой.