ДЭЛХИЙН БАДМИНТОНЫ ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ПАУЛ ЭРИК ХОГЕР ОЛИМПИК ХАУСТ ЗОЧЛОВ
ОУОХ-ны хүндэт гишүүн, Дэлхийн Бадминтоны Холбооны Ерөнхийлөгч Паул Эрик Хогер МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшигийн урилгаар өнөөдөр Олимпик хауст зочлов.
Уулзалтын үеэр бадминтоны шинэ төрөл болох гадна талбайн бадминтон нь Үндэсний Олимпын Хороодын Холбооны элсний наадмын хөтөлбөрт багтдаг тул Монголын анхны элсний наадамд оруулах талаар санал солилцлоо. Мөн Монголд гадна талбайн бадминтоны спортыг хөгжүүлэн дэлгэрүүлэх боломжийн талаар ярилцав.
Ноён Паул Эрик Хогер “Атланта 1996” олимпын наадмын бадминтоны ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртсэнээс гадна ДАШТ-ий 3 хүрэл медальтай тамирчин байсан бөгөөд 2013 оноос Дэлхийн Бадминтоны Холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.