0
өдөр
0
цаг
0
мин
00
сек
МҮОХ
Ерөнхийлөгч
Зорилго, зорилт
Бүтэц бүрэлдэхүүн
Салбар комиссууд
Олимпын харти
МҮОХ-ны дүрэм
Шагналууд
МҮОХ-ны түүх
МЭДЭЭ
Үйл явдлын мэдээ
Фото мэдээ
Видео мэдээ
НААДМУУД
Олимпын наадам
Зуны олимп
Өвлийн олимп
Азийн наадам
Азийн өвлийн наадам
Азийн зуны наадам
Залуучуудын олимп
Залуучуудын зуны олимп
Залуучуудын өвлийн олимп
Бусад наадмууд
Дэлхийн элсний наадам
Азийн элсний наадам
Зүүн Азийн наадам
Азийн танхимын болон тулааны спортын наадам
ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУД
Олимпын төрлийн спортын холбоод
Олимпын бус төрлийн спортын холбоод
Үндэсний спортын холбоод
Ажил мэргэжлийн холбоод
Олимпын зөвлөлүүд
ОЛИМПЫН ТАМИРЧИД
ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮД
ОЛИМПЫН БОЛОВСРОЛ
Мэдээ
“Токио-2020” Олимпийн эрх олгох боксын тэмцээнийг цуцлах тухай ОУОХ-ны боксын ажлын хэсгийн дарга Моринари Ватанабэ мэдээлэв
НҮҮР ХУУДАС /
Мэдээ
“Токио-2020” Олимпийн эрх олгох боксын тэмцээн нь 2021 оны 6 дугаар сард Франц улсын Парис хотноо товлосон боловч тамирчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, эрх олгох сүүлчийн тэмцээн болон Олимпийн наадмын хооронд доод тал нь 30-45 хоногийн сэргэлтийн бэлтгэл хийх боломжийг тамирчдад олгох, тухайн улсын Засгийн газрын бодлогын дагуу “Ковид-19” карантины хугацаа, олон улсын аяллын хориг зэргийг харгалзан үзэж, ОУОХ-ны бокс хариуцсан ажлын хэсгээс (BTF-Boxing Task Force) эрх олгох хамгийн эцсийн тэмцээн болох Парисын олимпийн эрхийн тэмцээнийг цуцлах асуудлыг ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлд албан ёсоор танилцуулахаа мэдэгдлээ.\r\n“Токио-2020” зуны XXXII oлимпийн наадмын боксын төрөлд эрэгтэйчүүдийн 8 жинд 186, эмэгтэйчүүдийн 5 жинд 100 тамирчин, нийт 286 тамирчинд эрх олгох юм. Үүнээс нийт тамирчдын 40 хувь нь Ази, Номхон далайн орнууд, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн эрхээ хүртээд байна.\r\nӨнгөрсөн оны III сард “Ковид-19” цар тахлын улмаас ид дундаа зогссон Европын АШТ ирэх IV сард Лондон хотноо зохиогдох байсан ч мөн VI сар хүртэл хойшилж, Америк тивийн эрх олгох тэмцээн V сарын 10-16-ны өдрүүдэд Аргентин улсын Буэнос Айрeс хотноо болсноор тив тус бүрээс oлимпод оролцох шилдэг тамирчдын нэрс тодрох болов.\r\nБоксын олимпийн эрхийн дэлхийн тэмцээнээс үлдсэн 53 \/эрэгтэй 32, эмэгтэй 21\/ олимпийн эрхийн төлөө тамирчид өрсөлдөх байсан ч ОУОХ-ны Боксын асуудал эрхэлсэн ажлын хэсгийн II сарын 12-ны өдрийн хурлаар “Парис-2021” дэлхийн эрхийн сүүлчийн тэмцээн цуцлагдсан тул Африк, Америк, Ази-Далайн орнууд, Европ тив, бүс нутгуудад жин тус бүрт нь тэнцүү хуваарилахаар тогтлоо. Түүнчлэн олимпийн эрх хүртээгүй ч хамгийн өндөр оноотой боксчинд нэр заан олгохоор бүх жинд тус бүр нэг квота хадгалж, бүх тэмцээн өндөрлөсний дараа эцэслэн зарлахаар шийд гаргажээ.\r\nИймд тивийн АШТ-ээс эрхээ хүртэж чадаагүй тамирчид нь сүүлийн 4 жилийн буюу 2017-2020 оны хооронд оролцсон олон улсын тэмцээний чансааны онооны \/BTF Ranking\/ дагуу тив тус бүрээс олимпийн эрхийг дээрх тогтсон квотын дагуу олгоно.\r\nЭнэхүү олимпийн эрх олгох үйл ажиллагааг ил тод, шударга явуулах зорилгоор бүх тэмцээний дүн мэдээг хөндлөнгийн аудитаар журмын дагуу шалгуулсан байна.\r\nОУОХ-ны боксын ажлын хэсгийн дарга Моринари Ватанабэ\r\n"
Холбоотой Мэдээ
Мэдээ
ОЛИМПЫН ЗӨВЛӨЛҮҮДИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ УУЛЗАЛТ-СЕМИНАР БОЛЛОО
2024/10/30
Мэдээ
“СПОРТЫН АЛДАРТАН БИДНИЙ БАХАРХАЛ” УУЛЗАЛТ БОЛЛОО
2024/10/25
Мэдээ
“МИЛАН КОРТИНА 2026” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ТАМИРЧДЫГ ХҮЛЭЭН АВЛАА
2024/05/30
Мэдээ
“ПАРИС 2024" КОМИК НОМЫН УРАЛДААН СУНГАГДЛАА!
2024/05/30
Мэдээ
“ПАРИС 2024” ОЛИМПОД МАНАЙ 2 ДУГУЙЧИН ӨРСӨЛДӨНӨ
2024/05/28
Мэдээ
УСАН СПОРТЫН ШҮҮГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2024/05/27
Мэдээ
ОЛИМПЫН ЭРХИЙН ТӨЛӨӨХ СҮҮЛЧИЙН ТУЛААНУУД ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ
2024/05/24
Мэдээ
МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАР ҮҮСЭЖ, ХӨГЖСӨНИЙ ТҮҮХЭН 100 ЖИЛИЙН ОЙН МЭНД ХҮРГЭЕ!
2024/05/24
Мэдээ
ФРАНЦЫН ЭЛЧИН САЙД СЭБАСТИЕН СҮРҮНИ МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДАД АМЖИЛТ ХҮСЛЭЭ
2024/05/22
Мэдээ
ЖҮДО БӨХИЙН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭСМОНГОЛЫН БАГ 1 АЛТ🥇, 1 ХҮРЭЛ🥉 МЕДАЛЬ ХҮРТЭЭД БАЙНА
2024/05/22
Мэдээ
Youth Conference 2024: To The World арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.
2024/05/20
Мэдээ
ДЭЛХИЙН АВАРГА Б.БААСАНХҮҮ
2024/05/20
Бүгдийг
үзэх
ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД
2023 © Монголын Үндэсний Олимпын хороо | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Хайх агуулгаа оруулаад ХАЙХ товч дээр дарна уу.
...
Хайх агуулгаа оруулаад ХАЙХ товч дээр дарна уу.