"ХАНЖОУ 2022" АЗИЙН НААДАМ ЭХЛЭХЭД 1 ХОНОГ ҮЛДЛЭЭ
Азийн наадмыг нэгээс олон удаа зохион байгуулсан хоёр хот бий. Хамгийн анх Энэтхэгийн Шинэ Дэли хотод 1951 онд нээлтээ хийж байсан бол үүнээс 31 жилийн дараа Шинэ Дэлид IX дэх тивийн наадмыг хүлээн авч байв. Харин Тайландын Бангкок хот дөрвөн удаа (1966, 1970, 1978, 1998) тивийн олимпыг нутагтаа явуулсан түүхтэй.
Азийн наадмын түүхэнд багийн дүнгээр тэргүүлсэн хоёр улс байдаг. Эхний найман наадамд япончууд багийн дүнгээр манлайлсан бол 1982 оны Шинэ Дэли хотод болсон наадмаар хятадууд багийн дүнгээр түрүүлснээс хойш одоог хүртэл байраа алдаагүй аж.