0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

Г.АЛТАНБАГАНА МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЭЖ, ЖҮДОЧДЫН ОЛИМПИЙН ЭРХИЙН ТООГ АХИУЛЛАА

\r\nОлон улсын жүдо бөхийн холбооны \/IJF world tour\/ цуврал “Унгар-2020” Их дуулгын сүүлчийн өдөр эрэгтэйчүүдийн -90кг жинд зодоглосон Армийн дэлхийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт, Жүдо бөхийн үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ Г.Алтанбагана мөнгөн медаль хүртлээ. Г.Алтанбагана тэмцээний "D" хэсэгт эхний тойрогт гоц мөргөөд хоёрын даваанд Европын нээлттэй тэмцээний мөнгөн медальт Францын Алексис Матьёг 2:27 минутад цэвэр ялжээ. Улмаар шилдэг наймд шалгарахын төлөө 2014 оны залуучуудын дэлхийн аварга, 2019 оны Екатеринбургийн “Их дуулга”-ын хүрэл медальт Бразилын Рафаэль Мачедог нэмэлт цагт буюу 6:17 минутад вазари үнэлгээгээр яллаа. Улмаар хэсгийн аваргын төлөө 2017 оны Будапештийн дэлхийн аварга, 2019 оны Токиогийн ДАШТ-ий хүрэл медальт Сербийн алдарт Неманья Маждовыг 9:53 минутад тохох мэхээр цэвэр яллаа. Мөн хагас шигшээд өнгөрсөн оны дэлхийн аварга Нидерландийн Ноэль Ван`т Эндийг торгуулиар буулгаж авснаар аваргын төлөө барилдах эрх авчээ. Гэвч шигшээ барилдаанд манай бөх ОХУ-ын Михаил Игольниковд 21 секундэд цэвэр ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ. Монгол Улсаас Унгар улсад суугаа бүрэн эрхт элчин сайд З.Батбаяр түүнд медаль гардуулж, баяр хүргэсэн байна. Тус тэмцээнд мөнгөн медаль хүртсэнээр Г.Алтанбагана чансаагаа 700 оноогоор ахиулан, олимпийн эрхийн бүст бичигдэж, манай эрэгтэй баг бүрэн бүрэлдэхүүнээрээ олимпод оролцох боломжтой болж байна. Г.Алтанбагана мөнгөн медаль хүртсэнээр манай улс 61 орноос 10 дугаар байр эзэллээ. Жүдочид эрэгтэй -60, -66, -73, -81, -90, -100, +100, эмэгтэй -48, -52, -57, -63 кг-ын жинд олимпийн эрхийн оноо цуглуулаад байгаа бол -70, -78, +78 кг-ын жингийн аль өндөр оноотой тамирчин олимпод урилгаар оролцох боломж нээгдэх юм.\r\n\r\n"

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД