САГСАН БӨМБӨГИЙН МЕДАЛЬТНУУД ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА
Зүүн Азийн залуучуудын наадмын хамгийн сүүлийн тэмцээн болох сагсан бөмбөгийн медальтнууд шагналаа гардан авлаа.
Эмэгтэйчүүдийн тэмцээнд БНХАУ түрүүлж, Хятадын Хонконг удаалан Монголын шигшээ хүрэл медаль хүртсэн.
Харин эрэгтэйчүүдийн тэмцээнд БНХАУ алт, Хятадын Тайвань мөнгө, Монголын баг хүрэл медалийн эзэн болсон юм.
Медальтнуудын шагналыг МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Зүүн Азийн залуучуудын наадмын Монголын багийн ахлагч Ч.Наранбаатар болон МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, “Улаанбаатар-2023 Зүүн Азийн залуучуудын наадмын Зохион байгуулах хороо” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Буяндэлгэр нар гардуулж өглөө.
Медаль хүртсэн сагсчдадаа баяр хүргэе!