0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ЭРХЭМСЭГ НОЁН ФИЛИП МАЛОНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоныг Олимпик хауст хүлээн авч уулзан, хоёр орны спортын хөгжил, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Монгол Улсад шинэ тутам хөгжиж буй спортын төрлүүдэд дэмжлэг үзүүлэх, кёрлинг, морин спорт зэрэг олимпын төрлүүдийг дэмжиж ажиллах тал дээр ИБУИНХУ-ын ҮОХ-той хамтран ажиллах талаар хэлэлцэв.

Морин спортын төрөл нь Англи улсад өндөр хөгжсөн спортын нэг бөгөөд "Токио 2020" олимпын наадмын морин спортын багийн төрөлд Английн баг алтан медаль хүртэж байв.

Түүнчлэн Английн хатан хааны гэр бүлийн гишүүн, Британийн ҮОХ-ны хүндэт Ерөнхийлөгч Анна гүнж 1976 оны Монреалийн олимпын наадамд оролцож байсан түүхтэй.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД