ОУОХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ТОМАС БАХ ОУОХ-НЫ ГИШҮҮН, МҮОХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.БАТТҮШИГИЙГ ЛОЗАНН ХОТНОО ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өчигдөр буюу есдүгээр сарын 12-ны өдөр ОУОХ-ны төв байранд зочилж, спорт-олимпизмын өнөөгийн байдал, шинэ тутам хөгжиж буй спортын төрлүүдийг тэр дундаа электрн спорт, тэквондо, брейкинг, дугуйн төрлүүдийг дэмжих, ОУОХ-ны 2020+5 Олимпын хөтөлбөрийн хүрээнд хамтран гүйцэтгэх үйл ажиллагааны талаар ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бахтай санал солилцлоо.
Байгаль орчинд ээлтэй ногоон хөтөлбөр болон Олимпын төгөл байгуулах ОУОХ-ны санаачилгыг дэмжих МҮОХ-ны оролцоо, Олимпын цогцолбор төслийг хэрэгжүүлэх зэрэг мэдээллийг солилцохын ялдамд ОУОХ-ны Ерөнхийлөгчийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2023 оны наймдугаар сарын 16-ны өдөр нээлтээ хийх Зүүн Азийн залуучуудын наадамд оролцохыг урьсан байна.