0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

ТАЕКВОНДОЧИД ХАРАМСАЛТАЙ ЯЛАГДАН МЕДАЛЬГҮЙ ХОЦРОВ

Паралимпын наадамд өрсөлдөж буй Монголын хоёр таеквондоч сүүлийн тулаандаа тун харамсалтай ялагдсанаар медалийн төлөө өрсөлдөх боломжоо алдлаа. Дэлхийн аварга Х.Энхтуяа Тайландын Х.Пуангкитчатай үзэлцэж, 33:30-аар дийлдсэн. Эхний үед тайланд тамирчин 16:5-аар илүүрхэж, том давуу талтай болсон юм. Удаах үед тэрбээр мөн 6:5-аар давамгайлсан. Онооны харьцаа 22:10 болон холдов. Сүүлийн үед Энхтуяа маш сайн тулалдаж, 20:11-ээр илүүрхсэн. Гэвч эцсийн дүндээ гурван онооны зөрүүтэй хожигдлоо.

Түүнчлэн эрчүүдийн 61 кг-д тулалдсан Г.Болор-Эрдэнэ Туркийн М.Бозтекед ганц онооны зөрүүгээр ялагдан олимпын наадмаа өндөрлүүлэв. Эхний үед манай хүн 17:9-өөр давамгайлсан ч удаах хоёр үед 4:2, 10:3-аар дийлдсэнээр нийлбэр дүндээ 23:22-оор ялагдсан юм.

Хэрэв манай тамирчид ялсан бол хүрэл медалийн төлөө тулалдах байв.

 

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД