0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

"КАНВОН 2024" МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД НЭЭЛТИЙН ЁСЛОЛД ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ

Ази тивд анх удаагаа зохион байгуулагдаж буй "Канвон 2024" залуучуудын олимпын наадмын бамбар тун удахгүй асахад бэлэн болж, тив тивийн шилдэг залуу тамирчид Олимпын наадмын тэнгэр дор хуран цуглаад байна.

Энэхүү 4 дэх удаагийн Олимпын наадамд Монголын баг тамирчид хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй буюу 12 тамирчин, 3 дасгалжуулагч багш нар Багийн ахлагч Б.Батцэцэгийн удирдлага дор оролцож байгаа бол ОУОХ-ны Хүндэт гишүүн Ш.Магван, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг нар ОУОХ-ны урилгаар, Монголын цана болон биатлоны холбооны удирдлагууд, эцэг эхийн төлөөлөл баг тамирчдаа дэмжихээр хүрэлцэн ирээд байна.

Өнөөдрийн байдлаар 74 орны 1950 тамирчин, дасгалжуулагчид Канвон болон Жёонсон мужийн Тамирчдын хотхонд байрлаад байгаа талаар Зохион байгуулах хорооноос мэдээллээ.

"Канвон 2024" Залуучуудын IV өвлийн олимпын наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох баг тамирчдын хувцасны ивээн тэтгэгч:

KELME Mongolia

KHANBOGD Cashmere

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД