0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН СУРАГЧИД, БАГШ НАР МҮОХ-НД ЗОЧЛОВ

Говьсүмбэр аймгийн “Антверпен” олимпын зөвлөл “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааны хүрээнд 40 арга хэмжээ төлөвлөн зохион байгуулж буй.

Эдгээр ажлын нэг болгож тус аймгийн олимпын танхим хариуцсан багш нар болон тамирчин сурагчид өнөөдөр Олимпик хауст зочилж, МҮОХ-ны үйл ажиллагаатай танилцан Олимпын музей үзэж сонирхлоо.

Тус аймгийн төлөөлөл “Мянга сонсохоор нэг үз” аяллынхаа хүрээнд МҮОХ-нд зочлохоос гадна нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын олимпын танхим, “Алдар” спорт хорооны үйл ажиллагаатай танилцахаар төлөвлөжээ.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД