0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

"ЛОС-АНЖЕЛЕС 2028" ОЛИМПЫН ХӨТӨЛБӨРТ ТАВАН СПОРТЫН ТӨРЛИЙГ НЭМЭЛТЭЭР БАТАЛЛАА

ОУОХ-ны 141-р Чуулган өнгөрсөн 14-17-ны өдрүүдэд Энэтхэг улсын Мумбай хотноо зохиогдсон билээ.

Чуулганаар "Лос-Анжелес 2028" Олимпын наадмын хөтөлбөрт нэмэлтээр флаг-футбол, крикет, лакросс, сквош болон бейсбол/софтбол нийт таван спортын төрлийг албан ёсоор баталлаа.

Бейсбол/софтболын төрөл нь хамгийн сүүлд "Токио 2020" Олимпод багтаж байсан бол сквош болон флаг-футбол анх удаагаа хөтөлбөрт багтав. Харин лакросс /Лондон 1908/ 120 жилийн дараа , крикет /Парис 1900/ 128 жилийн дараа Олимпын талбарт эргэн ирэхээр боллоо.

Бейсбол/ софтбол

Крикет

Флаг-футбол

Лакросс

Сквош

#LA28 #Olympics

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД