М.ЛХАГВАГЭРЭЛ ТАВДУГААР БАЙР ЭЗЭЛЛЭЭ
Хүнд жингийн өсөж яваа бөхчүүдийн нэг М.Лхагвагэрэл анхны олимпдоо медалийн төлөөх хоёр барилдаан хийж, тавдугаар байр эзэллээ. Тэрбээр хүрэл медалийн төлөө Туркийн алдарт бөх, олимп, дэлхийн аварга Таха Акгюльд 5:0-ээр ялагдсан юм.
Акгюль хоёр удаа хөлд суун ард нь гарч дөрвөн оноо салгасан нь энэ барилдааны хувь заяаг шийдэв. Харин манай бөх оноо авах гэж яаж ч хичээгээд болсонгүй. Хашир аварга үнэхээр сайн хамгаалж байлаа. Ингэснээр чөлөөтийн гурав дахь бөх олимпийн наадмын медалийн төлөө хүч үзлээ. Удахгүй өөр нэг бөх Б.Болортуяа хүрэл медалийн төлөө барилдах болно.