0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

СПОРТ ХОЛБООДЫН УДИРДЛАГУУД БАДМИНТОНООР ӨРСӨЛДӨНӨ

МҮОХ-ноос спорт холбоодын удирдлагуудын дунд спортын нөхөрсөг тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай. Өмнөх тэмцээн гуравдугаар сард ширээний теннисний төрлөөр болж, 26 холбоодын төлөөлөл болсон 45 тамирчин өрсөлдөж байв.

Тэгвэл энэ удаагийн тэмцээнийг бадминтоны төрлөөр явуулахаар боллоо. Тэмцээн аравдугаар сарын 16-ны өдрийн 10.00 цагт “Хан хиллс” спорт зааланд эхэлнэ. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлөөр явагдах юм. Мөн шилдгүүдийн дунд холимог хосын тэмцээн болон нийт оролцогчдын дунд хөгжөөнт тэмцээн зохион байгуулахаар төлөвлөж байна.

Тэмцээнд спорт холбоодын Удирдах зөвлөлийн гишүүд, нарийн бичгийн дарга, менежерүүд болон багийн дасгалжуулагч нар оролцох боломжтой. Оролцох хүмүүс мэдүүлгээ аравдугаар сарын 15-ны дотор ирүүлнэ үү.

Холбогдох утас 8803-1170

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД