ТАМИРЧДЫН КОМИСС ХУРЛАА ХИЙЛЭЭ
МҮОХ-ны Тамирчдын комиссын хурал өнөөдөр Олимпик хауст боллоо. Хурлыг комиссын дарга Д.Отгондалай удирдан явуулав.
Хурлын үеэр Олимпын эв санааны нэгдлийн хөтөлбөр болон Азийн олимпын зөвлөлөөс тамирчдыг дэмжих зорилгоор гаргадаг төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгөв. Мөн 2022 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж, цаашид хийх ажлынхаа талаар ярилцлаа.
МҮОХ-ны Тамирчдын комисс нь Азийн олимпын зөвлөлөөс ивээн тэтгэдэг Athlete Centered Project Fund хөтөлбөрт хамрагдаад байгаа юм. Тамирчдын комиссын даргаар олимп, дэлхийн хүрэл медальт боксчин Д.Отгондалай, дэд даргаар олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга жүдоч Д.Сумъяа ажиллаж байна.