ЭМЭГТЭЙ МАРАФОНЫГ НЭГ ЦАГИЙН ӨМНӨ ЭХЛҮҮЛЭХЭЭР БОЛОВ
Маргааш /08.07/ болох "Токио-2020" эмэгтэй марафон гүйлтэд Монголын тамирчин Б.Мөнхзаяа хурд хүч, тэсвэр тэвчээрээ сорих билээ.
Тэгвэл зохион байгуулагчид гүйлт эхлэх хугацааг нэг цагаар урагшлуулж, өглөөний 06.00 цагаас /Улаанбаатарын цагаар 05.00-д/ эхлүүлэхээр болов.
Саппород урьд өмнөх жилүүдээс илүү халж байгаа учир тамирчдыг эрсдэлээс хамгаалах зорилгоор тус шийдвэрийг гаргажээ.
Харин хаалтын өдөр явагдах эрэгтэй марафоны эхлэх цагт өөрчлөлт оруулах эсэхийг маргааш шийдэх юм. Маргааш Саппоро хотод өдөртөө 33 градус орчим халуун байх төлөвтэй.