СОФТ ТЕННИСИЙН ТӨРӨЛ ЭХЭЛЛЭЭ
"Ханжоу 2022" Азийн 19 дүгээр наадмын софт теннис өнөөдөр эрэгтэй, эмэгтэй багийн өрсөлдөөнөөр эхэллээ.
Энэ өдрийн эхний тоглолтыг манай хөвгүүд Индонезийн эсрэг хийж, 2:1-ээр хожигдсон. Манай багаас ганцаарчилсан тоглолтод өсвөр үеийн ДАШТ-ий хошой хүрэл медальт спортын мастер Батаагийн Мөнхтулга ялалт байгууллаа.
Тэрбээр "Жакарта-2018" Азийн наадмын хүрэл медальт А.Бхагтиг хожиж шуугиулсан юм. Улмаар хоёрдугаар тойрогтоо манай залуус Азийн наадмын аварга Японы багт 3:0-ээр хожигдсон бол охид эхний тойрогт Энэтхэгт 3:0-ээр ялагджээ.
Мөн БНХАУ-ын бүсгүйчүүдтэй тун ширүүн өрсөлдөөнийг үзүүлж, 2:1-ээр ялагдал хүлээлээ. Софт теннисний төрлийг манай улсаас Олон улсын шүүгч Болдын Батаа дэнсэлж байна.