БОЛЗОЛТ УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРООНЫ ГИШҮҮД ХУРАЛДЛАА
Өнөөдөр МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар зохион байгуулах хорооны гишүүдийг хүлээн авч уулзан болзолт уралдааны явцын тухай болон ойрын хугацаан дахь үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж, санал бодлоо солилцлоо.
Болзолт уралдааныг өрнүүлэх салбар зохион байгуулах хороод нийт 21 аймаг, 9 дүүрэгт байгуулагдан үйл ажиллагаагаа эрчимжүүлэн ажиллаж байна.